 |
|
Таны IP : Та манай зочин боллоо.
Онлайн д 5 зочин байна
|
|
ПРИНТЕРИЙН ХОР ЦЭНЭГЛЭХ МАШИН Принтерийн хор цэнэглэх хэмээн алх, бахь сураглах хэрэггүй боллоо. Өнөөдөр компьютерийн тоо дэлхийд төдийгүй нэгэн үе энэ техникийг огтоос гадарладаггүй байсан Монголд ч эрс хурдтай нэмэгдсээр байгаа. Бүх нийтийг комьютержүүлэх талаар Засгийн газрын бодлого эрчимтэй хэрэгжиж байна.
Маргааш гэхэд залуучуудын хэлдгээр, "хар мянга 999" компьютертай болж, тэдгээрт өнгөт, хар цагаан принтерүүд холбогдсон байх нь мэдээж. Ойрын ирээдүйн гарцаагүй бодит байдлыг угтуулан принтерийн хор цэнэглэх үйлчилгээ барьж авсан хэн буйгай ч үр шимийг нь хүртэх нигууртай. Үчир нь ихэнх хүн принтерийнхээ хорыг цоо шинээр солих гэхээсээ цэнэглүүлэхээ түрүүлдэг нь судалгаагаар нэгэнт батлагдсан зүйл юм байна. Зах зээл судлаачдын үзэж буйгаар нэг принтер жилд дунджаар найман ширхэг хор зарцуулдаг гэдэг. Гэвч жинхэнэ, шинэ хор илүү үнэтэй, Хорны сэлбэг, материал /бэх/ зэрэг нь жинхэнээсээ тийм ч хямдгүйн дээр чанарын баталгаагүй байх нь элбэг хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг ажээ.
Хятадын маркетеруудын ярьж буйгаар цэнэг нь дууссан нэг бортог 1.5 юанийн үнэтэй бөгөөд цэнэглэхэд 35 юань зарцуулдаг гэнэ. Энэ нь жинхэнэ /ориг/ хорны үнийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээ юм. Тэгээд ч эцэстээ чанарын ямар нэгэн ялгаа байдаггүй байна. Тэгэхээр ийм талын үйлчилгээг Монголдоо нэвтрүүлбэл чамгүй ашиг авч ирэх нь харагдана. Нэмж хэлэхэд авсаархан эл төхөөрөмжүүдэд тусгайлсан өрөө тасалгаа шаардагдахгүй ба үсрээд л 2-3 ам метр зайтай булан байхад л болоод явчихна.
|
|